Я.Содбаатар: Бизнесийн байгууллагуудыг үе шаттайгаар нээнэ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар санал солилцлоо. Цахим уулзалтад МҮХАҮТ-ын удирдлагууд болон Эм, Оёдлын холбоо, Тээвэрлэгчдийн үндэсний холбоо, Хүнс, Барилгачдын холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, Сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн холбоо, Тээвэр зуучлалын нэгдсэн холбоо, зарим томоохон аж ахуй нэгжийн 70 орчим байгууллагын төлөөлөл оролцсон юм.  Улсын онцгой комисс цаашид бизнесийн салбараа дэмжих чиглэлд ямар бодлого, төлөвлөгөөтэй байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл лавлав. Эмийн холбооноос эмийн импортын нөөц бүрдүүлэлт, татан авалтыг хөндсөн бол Хүнсний бүтээгдэхүүний импортлогчдын холбоо, Тээвэр зуучлалын холбооноос өмнөд болон хойд хилээр бараа бүтээгдэхүүн татах, тээврийн асуудалд анхаарч өгөхийг хүслээ. … Continue reading Я.Содбаатар: Бизнесийн байгууллагуудыг үе шаттайгаар нээнэ